Орос улсын Гадаад хэргийн дэд сайд, ЮНЕСКО-ийн ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчдийн нэг Александр Яковенко Парис хотыг зорилоо. Энд 9-р сарын 15-нд сонгуулийн өмнөх хөтөлбөрөө танилцуулна. Хөтөлбөрт байгууллагын үр бүтээлийг дээшлүүлэх тодорхой санал агуулсан гэж шинжээчид үзэж байна. Шинэ удирдлагын сонгууль ирэх долоо хоногт болно. 58 орон нууц санал хураалтаар сонгоно. 1999 онд анх сонгосон ЮНЕСКО-ийн өнөөгийн тэргүүн Коитиро Мацуурагийн бүрэн эрхийн хугацаа 11-р сард дуусана. Түүний албан тушаалд 9 нэр дэвшигч өрсөлдөнө. Алжирийн Гадаад хэргийн сайд асан Мохаммед Бежауи, Египетийн Соёлын сайд Фарук Хосни, Европын комиссар Бенита Ферреро-Вальднер нар байна.