Москвагийн хамба Ватиканыг өрсөлдөхөөс холбоотон болохыг уриаллаа. Оросын үнэн алдартын шашин, католик сүмийг ерөнхий зорилт нэгтгэх ёстой гэж Москвагийн хамбын гадаад харилцааны хэлтсийн тэргүүн Иларион “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын оролцогчидтой уулзахдаа тэмдэглэв. Юуны түрүүнд залуучуудыг шашин-ёс суртахуунаар хүмүүжүүлэх, олон улсын энх тайван, эв нэгдлийг дэмжих зэрэг ерөнхий зорилтын тухай тэр ярив. Москва болон Бүх Оросын хамба Кирилл Ромын хамба лам 16 Бенедикттэй уулзах боломжийн тухайд хамба лам хэлэхдээ, хоёр сүмийн хоорондын харилцаанд бодит эргэлт гарсан нөхцөлд уулзах боломжтой. 11-р зуунд Христосын сүм үнэн алдартан, католик гэсэн хэсэгт хуваагдсаны дараа Москвагийн хамба хэзээ ч Ромын хамба ламтай уулзаж байгаагүй юм.