Фашизмын хохирогсдын дурсгалын хүндэтгэх олон улсын өдөр залуучууд өнөөдөр “Мартахгүй. Уучлахгүй” уриан дор дурсгалын арга хэмжээ зохион байгууллаа. Эстони, Латви, Литв, Украины элчин сайдын яамны урд гашуудлын цуглаан зохион байгуулав.
Дайн эхэлсэн мөн бүрмөсөн дууссан дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой хоёр чухал өдөр энэ сард тохиодог тул 1962 оны есдүгээр сард фашизмын хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр хэмээн тогтоосныг сануулъяа. Нацистуудын хүний мөсгүй туршилтад хохирсон олон арван сая хүний дурсгалыг өнөөдөр дэлхийн дахинаа хүндэтгэдэг. Энэ бусармаг үйлдэлд хэдэн сая цэрэг эрс амиа алдаж, үүнээс ч олон энгийн иргэн бөмбөгдөлт, өвчин зовлон, өлсгөлөнгөөр хорвоог орхисон. Нөхөгдөшгүй хохирол амсаагүй гэх улс орон байхгүй. Нацизмын хань хамсаатнуудыг цагаатгахыг оролдож байгаа Европын орчин үеийн зарим орны удирагчид харамсалтай нь үүнийг умартаж байна. “Хүрэн тахлын” эсрэг тэмцэлд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс Таллин дахь зөвлөлтийн чөлөөлөч цэргийн хөшөөг буулгасан, Украинд дэлхийн эх орны дайны баатаруудад босгосон хөшөөг гутаан доромжлохыг оролдсон, Балтын орнуудад фашизмын аялдан дагагчдыг эрх чөлөөний төлөөх тэмцэгчдийн эгнээнд зэрэгцүүлэн тавихыг оролдсоныг санууллаа. Хүн төрлөхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайны 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ Польшийн Гданьск хотод болох үеэр Орос улсын ерөнхий сайд В.Путин энэ бүхэн өнгөрсөн үеийн алдааг давтаж байна хэмээн мэдэгдсэн юм. Түүхийг бүдүүлгээр гуйвуулах, ичгүүргүй гажуудуулах, харилцан үл итгэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүмүүсийг гадуурхах халдвараас бид нийгмийг эмчлэх шаардлагатай. Орчин үеийн соёлтой бодлого нь нийтийн ёс суртахуун, хууль эрхийн нэгдсэн зарчимд тулгуурлах ёстой. Энэ тохиолдолд бид дэлхийн хоёрдугаар дайны түүхийн эмгэнэлт хуудсыг манай үр хүүхдийн ирээдүйн төлөө эргүүлэх боломжтой. Үүний тулд соёлжсон бүх нийгэмд дэлхийн хоёрдугаар дайн болон фашизмыг цагаатгах оролдлогын эсрэг эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай байна.