Монгол улсын орон нутгийн анхны их сургууль Ховдын улсын их сургууль 9-р сарын 16-нд байгуулагдсаны 30 жилийн ойгоор анд нөхөд, ажил нэгт нөхөд, түншүүдээ урьж байна. Алтай болон Ховдын их сургуулиуд 15 гаруй жил эрдэм шинжилгээ, соёлын салбарт нягт хамтран ажиллаж байна. Мэдээж хэрэг Алтайн Улсын их сургуулийн төлөөлөгчид энэ ёслолын ажиллагаанд оролцоно. Алтайн Улсын их сургуулийн түүхийн ухааны доктор Алексей Тишкин манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярилаа,  Ховдын их сургуулийн ойн арга хэмжээнд Алтайн их сургуулиас Олон улсын хамтын ажиллагаа болон эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд захирал Вячеслав Невинский тэргүүтэй удирдах шатны төлөөлөгчдөөс гадна тэргүүлэх багш, профессор, доцент, залуу эрдэмтэн, оюутан, магистр, аспирантууд оролцоно. Бид Ховдын их сургуулийн ажил нэгт нөхөдтэй нягт ажилладаг. Бид ерөнхий төсөл хэрэгжүүлэхийн сацуу эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна бид “2+2” системээр хамтран оюутан бэлтгэх асуудлыг шийдэж байна. Тухайлбал оюутнууд Ховдын их сургуульд хоёр жил, дараа нь Алтайн их сургуульд хоёр жил орос хэл сурна. Оюутнууд монгол, оросын хоёр дипломтой болж байгаа юм. Энэ манай бүс нутаг болон бидний цаашдын нягт хамтын ажиллагаанд ач тустай гэж би бодож байна. Эхний алхамыг хэдийн хийсэн. Бид Ховдын их сургуулийн ойгоор бэлэг барина. Алтайн их сургуулийн аспирантурын өдрийн ангид Мөнхбаяр багшийг сургах зардлыг даахаар болсон. Тэрээр 11-р сарын 1-ээс Алтайн их сургуулийн археологи, угсаатны зүй, музей судлал, түүхийн ухааны факультетад сурна гэж түүхийн ухааны доктор Алексей Тишкин ярьж байна. Монголын анд нөхөд төлөөлөгчдийг хүлээж авах ямар хөтөлбөр боловсруулсан бэ? Мэдээж хэрэг бид юуны түрүүнд Ховдын улсын их сургуулийн 30 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцоно. Тэнд ёслолын хурал, баярын концерт болно. Ойн арга хэмжээнд бид мэндчилгээ, бэлэг барьж, сайн сайхныг хүсэн ерөөхөөр ирсэн. Их сургууль гэдэг бол бүс нутагт боловсон хүчнийг бэлтгэдэг сургалтын байгууллага төдийгүй хүмүүс, мөн тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд тулгуурласан дорвитой үндэс суурьтай байгууллага юм хэмээн түүхийн ухааны доктор Алексей Тишкин ярьж байна. Алтай болон Ховдын их сургуулиуд янз бүрийн төсөл хамтран хэрэгжүүлж байна. Одоо манай хамтын ажиллагаа шинэ, чанартай түвшинд гарч байна. Манай харилцаа өргөжих хандлагатай байна. Тиймээс анд нөхөддөө ойгоор нь баяр хүргэе. Сүүлийн үед Ховдын их сургуульд тулгарсан асуудлыг хялбар, шуурхай шийддэг эрч хүчтэй залуус ажиллах болжээ. Ойг тохиолдуулан биднийг тэнд очих үеэр 9-р сарын 18-нд “Баруун Монгол болон хөрш бүс нутгийн байгалийн нөхцөл, түүх, соёл” сэдэвтэй бага хурал болно. Бага хурлаар 10 илтгэл тавина. Ховдын их сургуультай хамтран ажилласан жилүүдэд Орос улсад хандах хандлага огт өөрчлөгдөөгүй болохыг төгсгөлд нь би хэлмээр байна. Тэгш, дорвитой түншлэлийн хүрээнд зөвхөн сайн хөрш, сайхан харилцаа биднийг монголын анд нөхөдтэй холбодог. Их сургууль хоорондын харилцаа бүс нутаг хоорондын харилцаа болон өргөжөөсөө хэмээн их хүсч байна. Үүнд бүх нөхцөл бүрдсэн ганцхан зохицуулах хэрэгтэй. Өөрсдийн зүгээс боломжтой бүхнийг хийнэ. Тухайлбал Монголын анд нөхдийн нийгэмлэгийн Алтайн салбар энэ чиглэлд ажиллаж байгаа. Одоогоор хэрэгжээгүй байгаа аялал-аялал жуулчлал-бизнесийн том салбарт анхаарал хандуулах ёстой. Орос, монголын талуудад тустай байж болох бусад төсөл ч бий. Та бүхэн Алтайн их сургуулийн түүхийн ухааны доктор Алексей Тишкинтэй хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>