Оросын тамирчин Елена Исинбаева Дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээний шувтаргад тулгууртай хайралтын төрөлд түрүүллээ. Тэмцээн Грекийн Салоника хотод болов. Оросын тамирчин эхлээд 4,6 метрийн өндөрт амжилттай харайж чадаагүй юм. Дараа нь 4,7 метрийн өндөрт амжилттай харайж, Олимпийн хоёр удаагийн аварга гурав дахь оролдлогоор 4,8 метрийн өндөрт харайсан байна.