2014 оны өвлийн олимп болох Оросын хар тэнгисийн Сочи хотод хотын тээврийн хэрэгсэлд америкийн Жи-Пи-Си болон оросын навигацийн ГЛОНАСС системийн хүлээн авагч суурилуулах төслийн эхний шат дууслаа. Тусгай төхөөргийг хотын автобусанд суурилуулсан юм. Цаашид түргэн тусламж, такси, аврагч болон цагдаагийн машинд ийм навигатор суурилуулна. 2014 оны олимпийн наадамд Сочи хотын олон нийтийн бүх тээврийн хэрэгсэлд ГЛОНАСС/Жи-Пи-Эс хлээн авагч суурилуулах тул зорчигчид цахим картаар төлбөр хийнэ.