Орос улс программистуудын өдрийг анх удаа тэмдэглэж байна. Ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар оны 256 дахь өдөр буюу 9-р сарын 13-нд, хэрэв өндөр жил байвал 9-р сарын 12-нд энэ баярыг тэмдэглэхээр болжээ. Нэг найман цэнэгтэй байтын тусламжтайгаар илэрхийлэх боломжтой бүхэл тооны нийлбэр тул 256 тоог сонгосон юм. Үүнээс гадна энэ тоо 365-аас бага 2 тооны хамгийн их зэрэг юм. Өнгөрсөн жил Орос улсын их дээд сургуулиуд компьютерийн технологийн салбарт 19 мяна орчим мэргэжилтэн бэлтгэжээ.