0Оросын жүжигчин Ксения Раппопортыг Венецийн 66 дахь кино наадмын шилдэг жүжигчнээр нэрлэллээ. Тэрээр Италийн кино найруулагч Жузеппе Капотондийн “Давхар цаг” сэтгэл зүйн детектив зохиолд анх тоглож ийн шилдэг жүжигчнээр шалгарчээ. Тэрээр “Вольпийн цомыг” нутаг нэгт нэрд гарсан найруулагч Сергей Бодровоос гардан авлаа. Изралийн найруулагч Самуэль Маозу “Ливан” киногоор “Алтан арслан” наадмын гол шагнал хүртсэн юм.