Орос, Туркмены ерөнхийлөгч нар “Торгоны зам-2009” олон улсын автомашины уралдааныг өндөрлөх ёслолд оролцоно. Д.Медведевийн Туркменд хийж байгаа айлчлалын гол үйл явдал энэ ёслолын ажиллагаа байна. Олон улсын уралдаанд КАМАЗ ачааны тэрэг оролцсон бөгөөд Туркмен үүнийг худалдан авах сонирхолтой байна. КАМАЗ машин найдвартай байдлаа нэг бус удаа баталж, “Парис-Дакар” зэрэг нэр хүндтэй уралдаанд түрүүлсэн билээ. Уралдааны маршрут өнгөрч байгаа Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дээрх хоёр орны ерөнхийлөгчтэй уулзана. Өнөөдөр орос, Туркмены тэргүүн нар эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээ хийнэ. Хий, нефть олборлох, эдгээрийг тээвэрлэж, экспортлох тухай юм.