Эрхэм хүндэт радио сонсогчдынхоо амрыг эрэе. “Оросын дуу хоолой” радиогийн “манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг долгионоор гарч байна. Уламжлал ёсоор нэвтрүүлгээ захидлын тоймоор эхэлье. Орхон аймгийн Эрдэнэт хотын технологич инженер Е.Магсаржалам манай нэвтрүүлгийг сонирхон сонсож байна. Эдгээр нь танин мэдэхүйд туслах янз бүрийн сэдэвт нэвтрүүлэг гэдгийг тэрээр тэмдэглэжээ. Дархан хотын сонсогч Г.Дорж манай нэвтрүүлгийг бүр 60 гаруй жилийн турш ажиглан сонсож байна. Оросын хүн амын улс төр, нийгмийн амьдралын янз бүрийн асуудал болон шинжлэх ухаан техник, эдийн засгийн ололт амжилтын тухай өгүүлж байгаа нь сайн гэж тэрээр үзэж байна. Манай радиогийн нэвтрүүлгийг байнга сонсож буй Дархан хотын сонсогч Ц.Алтантуяа бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг анхааралтай ажиж өндөр үнэлж байна. Ялангуяа тэрээр үйл ажиллагааны янз бурийн салбарт тогтсон орос-монголын хэлхээ холбооны тухай өгүүлсэн материалыг сонирхож байна. Улаанбаатар хотын иргэн Н.Торбат Монгол хэлний редакцийн ажилтнуудад уран бүтээлийн өндөр амжилт хүсчээ. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлийг он үнэлжээ. “Шинжлэх ухаан техникиийн салбарт Орос улсын олсон амжилтын тухай илүү өргөн өгуулбэл сайн байна” гэж тэрээр бичжээ. “Шинжлэх ухаан техникийн ертөнцөд” нэвтрүүлэг мягмар гариг тутам гардгийг үүнтэй холбогдуулан дурдая. Одоо дуу хөгжим эгшиглэх цаг боллоо. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ц. Даваасамбуу ээж Хоролсүрэн, ах Зориг түүний гэргий Уранчимэг болон түүний төрөл төрөгсдөд хөгжимт мэндчилгээ дэвшүүлэх хүсэлт тавьжээ. Таны хүсэлтийг дуртайяа биелүүлж байна. София Ротару “Гэр бүлдээ зол жаргалыг хүсье” дууг дуулна. “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Дархан хотын сонсогч Ц.Гомбосүрэн Буриадад төмс, ногоо тариалах ажил ямар байгааг сонирхожээ. Буриадын бүгд найрамдах улсад төмс ногооны үйлдвэрлэлийг 2009-2012 онд хөгжүүлэх Оросын хөдөө аж ахуйн яамны хөтөлбөрт өөр хоёр бүс нутагтай хамт багтсан байна. Энэ хөтөлбөрийн хзрээнд гаргасан 332 сая рублийн бараг тэн хагас нь өөрөөр хэлбэл 126,5 сая рубль Буриадад ногдсон байна. Буриадаас гадна Астрахань муж, Чукотын хойг хөтелбөрт багтжээ. Ийн хөрөнгө авсан Буриад төмс ногооны борлуулалтын орлогыг энэ онд заавал нэмэгдүүлэх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд гаргах хөрөнгийн үлэмж хэсгийг салбарын техникийг шинэчлэх түүний дотор ургац хураах, үр суулгах техник, усжуулах цогцолборыг худалдан авахад чиглүүлнэ. Хүлэмжийн хоёр том цогцолборыг Иволгины районы 0,6 га бүхий талбай болон Мухоршибирскийн районд байгуулахаар төлөвлөжээ. Төсөлд хөрөнгө оруулах этгээдүүд бий. Эдгээр төслийн техник-эдийн засгийн үндэслэл хийгээд бизнес –төлөвлөгөөг Оросын хөдөө аж ахуйн яаманд явуулсан. Буриадын бүгд найрамдах улс өөрийн үйлдвэрлэлийн төмсөөр бүрэн хангагдсаныг харгалзан хөрш зэргэлдээ Якут, Алс Дорнодын зах зээлүүдэд найдлага тавьж байна. Төмсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлтэл Буриадаас төмс Монгол улсад нийлүүлж болзошгуй. Эдүүгээ Буриадын төмсийг Эрхүү муж ба Читын зах зээлд борлуулж байна.
Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, Буриадын бүгд найрамдах улс сүү, махны аж ахуйг хөгжүүлэх холбооны хоёр хөтөлбөрт оролцох тухай зарласан юм. Гурван жил хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн хүрээнд Буриадын бүгд найрамдах улс малын тоо толгой, саам, махны аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн юм. Сүү, махны чиглэлийн томоохон барааны фермийг тоноглож, барихад онцгой анхаарал хандуулна.  Үүнээс гадна одоогийн үйлдвэр, сүүг хүлээн авч, боловсруулах цэг, мал нядалгааны цэгийг шинэчлэхэд мөн анхаарна. Мал аж ахуйн тэжээлийн баазыг сайжруулах нь хөтөлбөрийн нэг зорилт юм. Сүүлийн жилүүдэд Буриадад мал аж ахуйг хөгжүүлэх, бод малын тоо толгойг нэмэгдүүлэхэд их анхаарч байгаа ч, сүргийн үйлдвэрийн зарласан тодорхойлолтыг сүргийн малд зохиогоогүй байна. Тэжээлийн тэнцвэрт байдал хангалтгүй байгаагаас энэ үүдэлтэй. 
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Эрдэнэт хотын Д.Цагааны хүсэлтээр оросын ардын дуу дуулдаг нэрд гарсан дуучин Мария Девятова “Нархан” дуу дуулна. “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Манай сонсогч Ж.Наранцэцэг Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн тухай өгүүлэхийг хүсчээ. Москвагийн улсын их сургууль нь Москвагийн тэргүүлэх, томоохон их сургуулийн нэг бөгөөд дотоодын шинжлэх ухаан, соёлын төв төдийгүй Орос улсын хуучин сургуулиудын нэг юм. Гүн И.И.Шувалов болон М.В.Ломоносовын санаачилгаар 1755 оны 1-р сарын 25-нд Москвагийн Улсын их сургуулийг байгуулсан юм. Анх тус их сургуулийн бүрэлдэхүүнд хууль зүй, философи, анагаах ухаан зэрэг гурван факультет багтжээ.  Өнөөгийн байдлаар Москвагийн улсын их сургууль эрдэм-шинжилгээ судалгааны 9 дээд сургууль, 40 факультет, 300 гаруй танхимтай юм. Их сургуульд 36 мянга гаруй оюутан, 4 мянга орчим аспирант, бэлтгэл ангийн 10 мянган сонсогч, нийт дүнгээр 50 мянга орчим хүн сурч байна. Багшлах бүрэлдэхүүн эрдэм шинжилгээний 9 мянган ажилтан байна.  Москвагийн их сургуулийн харьяа 600 гаруй барилга, байгууламж бий. Нийт 1 сая ам метр орчим талбайтай юм. Их сургуулийн дэргэд эрдэм шинжилгээний номын сан, оюутны театр, эрдэм-шинжилгээ судалгааны амьтны музей, ургамалын түүвэр, “Алтан ой” уран бүтээлийн клуб, газар судлалын эрдэм шинжилгээ судалгаа-сургалтын музей, түүхийн музей, архив, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байдаг.  Их сургуулийн факультет, танхим дээд зэргийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд ямагт их анхаарал хандуулдаг. Өнөө үед оюутан, аспирантыг сургах үйл явцыг шинэчилж, боловсронгуй болгоход их ажил хийж байна. Зарим факультетад бакалавр-магистр гэх боловсролын хоёр шатлалын бүтэцтэй. Хичээлийн шинэ төлөвлөгөөнд практик дадлага, төгсөгчийн ирээдүйн ажилтай холбоотой бие даах ажил дорвитой үүрэг гүйцэтгэнэ. Боловсролыг хүмүүнлэгийн болгох нь чухал асуудлын нэг юм. Нийгэм-хүмүүнлэгийн боловсролын факультет хоорондын төвийн багш нар байгалийн болон хүмүүнлэгийн факультетад эх орны болон дэлхийн түүх, соёл, хэл бичиг, эдийн засаг, эрх зүй, урлаг зэрэг хичээл зааж байна. Их сургуулийн оюутнууд бие даасан төлөвлөгөөгөөр хичээллэх боломжтой. Тэд янз бүрийн факультетад хэд хэдэн мэргэжлээр лекц сонсож, суралцах боломжтой. Оюутнуудын эрүүл мэндэд мөн их анхаарал хандуулж байна.
Дахин хөгжмийн завсарлага авцагаая. Сэлэнгэ аймгийн Жавхалант сумын сонсогч М.Балжинямын хүсэлтээр Андрей Губины дуулсан “Одод шиг охид” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Орхон аймгийн Бор-Өндөр сумын сонсогч Д.Товуусүрэн халимаг үндэстнүүдийн хөгжмийн зэмсгийг сонирхожээ. Бид өнөөдөр Халимаг домбр хөгжмийн тухай өгүүлнэ. 
Монголын баруун нутагт үүсч бий болсон халимаг домбр хөгжим Зүүн гарын улсаас Ижил мөрөн хүртэл явж, янз бүрийн дайн, сүйрэл, хэлмэгдүүлэлтийг даван туулж, ойрдуудын хувь заяаг давтан өнөөгийн өдөртэй золгожээ. Энэ гайхалтай хөгжмийн талаар нэгэн домог байдаг. “Дөрвөн ойрдын” үед товшуур, хуучир, морин хуур зэрэг үндэсний хөгжмийн зэмсгийн дотроос өдтэй харвасан сумтай төстэй хөгжмийн зэмсэг ялгардаг. Энэ хөгжмийн зэмсэг ойрдуудын хувь заяаг давтсан юм. Зорьсон газраа хүрсэн хөсгийн мөр шиг хоёр жавхдас, дайснаа дарсан долоон ялалт шиг 7 цомнолтой, домбрын их биеийн гурван өнцөг Ижил мөрний эрэг дээрх гурван нутгийг илтгэнэ. Сумын сүүл нь Алтанзул цэцэгтэй төстэй. Домбр хөгжим нарны өөдөөс гараа тэнийлгэн алган дээрээ хоёр сувд гялалзуулсан эмэгтэйтэй төстэй юм. “Хоёр жавхдастай нэг саваа” хэмээн халимагууд домбр хөгжмөө тоглоом, шоглоомоор ярьдаг. Хаанаас нь ийм дуу авиа гардаг вэ? Давтагдашгүй хөг аялгуугаар алс хол аваачдаг энэ аялгуу хаанаас урган гарч байна вэ? 
Энэ савааг хийхэд гацуур модыг хоёр жил хатаах хэрэгтэй. Уран гартан модны орой, үндсийг хараад, хөгжмийн зэмсгийг сийлдэг. Эндээс зэмсгийн бусад хэсгийг сийлдэг байна. Их бие, бариул, толгой, чих зэргийг хийнэ. Ингээд зогсохгүй зэмсгийн бүх хэмжээг миллиметрийн нарийвчлалтай хийх шаардлагатай. Тэгсэн хойно энэ хөг аялгуу эгшиглэнэ.  Жинхэнэ халимаг домбрын бариулыг тоглох явцад элэгдүүлэхгүйн тулд царс модоор хийдэг. Чийгэнд хөөхөөс сэргийлж зэмсгийн чихийг хус модоор хийдэг. Хонины гэдсээр жавхдасыг хийнэ. Гэдэс сайн байх тусам жавхадас илүү чанга болно. Домбр тоглож эхлэхдээ хэзээ ч чанга дардаггүй. Жавхдасыг суллаж, аажмаар татаж, цомнолын дагуу хуруугаа зөөлөн хөдөлгөж, хөгжимчин зөв өнгөө олж, хөгжмөө тоглож эхэлдэг. Уртын дуу, бүүвэйн дуу зэргийг домбр хөгжмөөр тоглодог. Халимагууд домбр хөгжмийг задгай орхидоггүй. Хөгжмийн зэмсгийг даавуунд ороох буюу оёсон саванд хийдэг. Домбр хөгжмийн хүн шиг өвддөг. Цаг агаар таагүй, муу өдөр хөгжим уйтгарлаж болзошгүй. Ийм үед хөгжмийг хөглөхөд түвэгтэй. Түүнтэй эелдэг ярьж, их бие, жавхадасыг нь илж, чихийг нь суллах хэрэгтэй гэж хөгшид ярьдаг. Домбр хөгжим аажмаар амилж, намуухан, сайхан хөг эгшиглүүлдэг. Ийнхүү тавирсны дараа чанга дуу эгшиглэнэ.
Бид “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ өндөрлөж байна. Халимагийн гавьяат жүжигчин Гнесины нэрэмжит хөгжмийн Академийн төгсөгч Данара Шалханова “Халимаг домбр хөгжим минь тоглоорой” дуу дуулна.  Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг радиогийн www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.
<сонсох>