Монгол судлал болон Дорно дахины судлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан аялагч, зураач, эрдэмтэн Николай Рерихийн гэр музей саяхан Монгол Улсын нийслэлд нээгдлээ. Дэлхийн олон оронд орших Рерихийн олон музейгээс Улаанбаатар хотын музей хамгийн залуу нь юм. Рерихийн анхны музейг 1920 онд Нью-Йоркт байгуулжээ. Улаанбаатар хотод Рерихийн музейг байгуулахад Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн музейн хүрээлэнгийн ажилтнууд тусалсан юм. Тэд музейн нээлтэд оролцсон байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Нева мөрний эрэг дээрх хотын музейн хүрээлэнгийн захирал Алексей Бондаренкотай холбогдсон юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хөтөлбөрөөрөө хүргэе.
Алексей Анатольевич, Монгол улсын нийслэлд Рерихийн музейг байгуулахыг хэн санаачилсан бэ? Яагаад одоо байгуулав?
Улаанбаатар хотод Рерихийн музей байгуулахаар эртнээс ажилласан. Янз үрийн байгууллага энэ ажлыг гүйцэтгэсэн. Хамгийн гол нь 1926-1927 онд академич Рерихийн төв-азийн экспидиц байрлаж байсан, мөн эрдэмтэн хэдэн сар Монгол улсыг судалж байсан байшинд музейг байгуулах нь чухал байв. Хотын төвд орших энэ байшин хотын захиргаанд мэдэлд байсан. Монголын шинжлэх ухаан академийн тэргүүлэх эрдэмтэн, Рерихийн монгол судлаач, Рерихийн монголын нийгэмлэгийн Олон улсын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Шагдарын Бира энэ байшинд музей нээхийг санаачилсан юм. Түүний санаа хэрэгжлээ. Гэр музей байгуулахад олон жил болсон.
Монголын Рерихийн музейг байгуулахад Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн музей хүрээлэн ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Улаанбаатар хотод Рерихийн музей байгуулахад манай музей болон музейн дэргэдэх Рерихийн сан 3 жилийн турш дэмжлэг үзүүлсэн. Зохион байгуулалтын төдийгүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Бид засварын ажилд зориулж, хандив цуглуулсан. Байшинг сэргээн засварлахад 90 мянган доллар шаардлагатай байсан юм. Соёлын ямар ч байгууллагад энэ их хэмжээний хөрөнгө юм. Харин Монголын рерихчүүдийн хувьд гайхалтай боломж юм. Манай хүсэлтээр оросын төдийгүй гадаадын байгууллагууд тусалсан. 
Улаанбаатарын Николай Рерихийн гэр музейн үзмэрийг бүрдүүлэхэд танай музей хэрхэн тусалсан бэ?
Николай Рерихийн экспидиц Монголд байх үеийн гэрэл зураг, баримт бичгийн хуулбар, Рерихийн монголын цуврал зургийн хуулбарыг өгсөн. Монголд хадгалагдан үлдсэн дурсгалын эд зүйл шинэ музейд байгааг тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж хэрэг манай музей Рерихийн жинхэнэ эд хэрэгслийг бэлэглэх аргагүй. Гэхдээ үүгээр үзэсгэлэн гаргахад дуртай байна. Бидэнд рерихийн хамтарсан төсөл байна. Нэгийг бид хэдийн амьдралд хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод музейг нээхэд “Рерих болон Монгол” нэртэй номыг орос, монгол хэлээр хэвлэн гаргасан. Хэтдээ Николай Рерихийн экспидицийн Монголд аялсан маршрутаар судалгаа хийхээр төлөвлөж байна. Хээрийн ажилд орохын өмнө архивын асар их материалыг судлах шаардлагатай байна. Монгол улс болон оросын хойд нийслэлд рерихийн өвийг хадгалах хөтөлбөр, мөн 2010 онд Москвагийн “Манеж” үзэсгэлэнгийн төв танхимд гарах “Рерихийн зуун” олон улсын үзэсгэлэнд оролцох асуудлыг бид монголын ажил нэгт нөхөдтэйгээ хэлэлцсэн. Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн музей-хүрээлэнгийн захирал Алексей Бондаренкотай хийсэн ярилцлагыг хүргэлээ. 
<сонсох>