Хараа муутай, харалган 100 гаруй хүүхэд орос ардын үлгэртэй танилцаад зогсохгүй, тэмтэрч, “амилуулах” ер бусын боломжтой болов. Орос улсын гол цогчин дугана Христосын аврагчийн сүмд харааны согогтой хүүхдүүдэд ном, тоглоом бэлэглэх еслол болов. Москвагийн хамба Бүх Оросын Кирилл арга хэмжээний еслолыг эхлүүллээ. “Энэхүү цогчин дуганд хүүхэд та бүхэнтэй уулзаад би их баяртай байна” гэж Оросын үнэн алдартны шашны хамба ийм үгээр үг хэлэв.  Хүүхэд бурхантай холбогдоход түүний сэтгэл ариусч, хүч тэнхээтэй болдог нь баярлууштай. Ямар ч хүн амьдралдаа зовлон бэрхшээлийг даван туулах хэрэг гардаг. Амьдралд нь зовлон бэрхшээл тохиогоогүй гэх хүн байхгүй. Эрүүл чийрэг, хүч тэнхээтэй чинээлэг айлын хүүхдийг хараад бид энэ хүүхдүүд ямар сайхан аж төрж байна вэ? гэж боддог. Тэдний амьдралыг сайн судлахаар тэд мундахгүй их бэрхшээл, асуудалтай тулгарч байдаг. Хүн бүрт саад бэрхшээл бий. Бурханы илгээсэн сорилыг бид даван туулснаар улам ариусч, хүчтэй болж, түүнд ойртдог. Үүнийг ямагт бодож, хувь заяандаа хэрхэвч гомдож болохгүй. Хүний амьдралын адагт юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Зөв зүйтэй амьдарсан хүн л хожино. Бидний энэ өгсөн бэлэгтэй та бүхэн зөв зүйтэй оршин амьдарна гэдэгт итгэлтэй байна.  Ер бусын өнгөтэй, товгор үсэгтэй, зурагтай ном бэлгийн багцад багтжээ. Үндсэндээ орос ардын үлгэр юм. Номын энгийн эхийг харалган хүмүүст тусгайлан бүтээсэн Брайлийн тусгай шрифтээр хөрвүүлсэн тул огт хараагүй хүмүүс ч номыг уншиж, зургийг мэдрэх боломжтой. Зургийг товгор хүрээгээр хийсэн тул хурууны өндгөөр тэмтэрч, мэдэрнэ. Түүгээр ч үл барам хүүхэд үлгэрийн гол баатаруудаар тоглож, бүхэл бүтэн хот барьж, өөрөө үлгэрээ “амилуулж” болохоор зургийг хөдөлгөөнтэй, нээгддэг байхаар хийжээ. Номноос гадна хүүхэд бүрт зөөлөн тоглоом бэлэглэсэн байна. Бяцхан Елнзавета 9 настай. Тэр одоо муухан хардаг. Эмч нар хүүхэд сохрохгүй гэх баталгаа өгч чадахгүй байна. Лиза харааны согогтой, харалган хүүхдийн тусгай сургуульд сурдаг. Охин номноос илүү зөөлөн тоглоом авсандаа их баярлав. “Үлгэрт дуртай ч, ном унших тийм ч дуртай биш” хэмээн зөөлөн тоглоом гөлгөө тэврэн манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.  Би гуравдугаар ангид сурдаг. Одоо уншиж, бичиж сурсан. Гүнжийн тухай үлгэрт дуртай. Би ном унших тийм дуртай биш ч, ийм номтой болсондоо баяртай байна. Москва хотод өнөөгийн байдлаар харааны архаг согогтой 5500 хүүхэд байна. Тэднээс 1500 нь 90 хувь харалган юм. Харааны согогтой багачууд, өсвөр насныхныг хотын 50 цэцэрлэг, 4 сургуульд сургадаг. “Манай орны бүх хүүхдэд ижил тэгш боломж олгохын тулд бид ихээхэн хүч чармайлт тавих хэрэгтэй. Хүүхэд бүр юунд ч хавчигдалгүй хүүхэд ахуй насаа эдэлж, тоглож, уншиж чаддаг байх хэрэгтэй” гэж Оросын үнэн алдартны шашны хамба тэмдэглэв. Бид бүгд нэг гэр бүл болоосой гэж ерөөе. Сайн гэр бүлд нэг нь нөгөөдөө тусалж, авьяас, баялгаасаа хуваалцдаг” гэж хамба Кирилл төгсгөлд нь хэлсэн юм.