Өнөөдөр Свердловск мужийн 15 оршин суугчийг “Халх голын ялалтын 70 жилийн ой” медалиар шагнана. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Халх голын зөвлөлт-монголын хамтарсан ялалтын ахмад дайчин оросын 301 хүнийг шагнах юм. Монгол Улсаас Екатеринбургт суугаа хүндэт консул Владимир Воротников Свердловскийн 15 дайчны энгэрийг мялаана. Халх голд оролцсон Свердловскийн ахмад дайчид Уралын Улаан тугийн Хинганы 57 дахь мото буудлагын дивизийн бүрэлдэхүүнд алба хааж байжээ. Оросын Улаан-Үд, Эрхүү, Чит, Санкт-Петербург, Москва зэрэг олон хотод Монгол улсын төр засгийн дээд шагнал гардуулах ёслол ойрын үед болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мосвад оршин суудаг Халх голын гурван ахмад дайчинд “Халх голын ялалтын 70 жилийн ой” медалийг өөрөө гардуулсан юм. Тэд Улаанбаатар хотод болсон Ялалтын ойн баярын ёслолд оролцсон байна.