Өмнөд Осет болон Абхази НҮБ эдгээр бүгд найрамдах улсын дүрвэсдийн асуудлаар тогтоол баталсан нь шившигтэй хэрэг хэмээн үзэж байна. Өмнөд Осетийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Борис Чочиев энэ тухай мэдэгдэв. Өрнөдийн дэмжлэгээр гүржийн төлөөлөгчдийн санаачилсан энэ баримт бичиг “хоёр нүүртэй” бодлогыг гэрчилж байна гэж тэрээр сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдсэн юм. Гүрж 120 мянган осет үндэстнийг хөөн зайлуулсан баримтыг НҮБ 1989 онд ойшоолгүй үлдээснийг Чочиев санууллаа. Кавказд аюулгүй байдлыг хангах Женевийн хэлэлцүүлгийн хоёр дарга өнөөдөр Өмнөд Осетийн нийслэл Цхинвалд дүрвэгсдийн асуудлаарх тогтоолыг хэлэлцэж байна. Гүрж Өмнөд Осетид халдаж, Орос улс энх тайван тогтооход халдан түрэмгийлэгчдийг албадах ажиллагаа явуулсан өнгөрсөн жилийн Кавказын хямарлын дараа бүс нутгийг зөрчлөөс сэргийлэх олон улсын механизмыг байгуулсан юм.