АНУ-аас Орос улсад суугаа элчин сайд Жон Байерли террористуудыг өмгөөлж, үл орогнуулах ертөнц байгуулахыг уриаллаа. 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн хойтын буян үйлдэж байгаа Москвагийн төвийн нэгэн сүмд тэр үг хэлэхдээ, эмгэнэлт үйл явдал тохиосон өдрүүдэд эв санаа нэг байсан тэр хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Оросын ард түмэн АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар хүүхдийн тоглоом, шүтээн, лаа, цэцэг тавьж байсныг би санаж байна. Манай хоёр ард түмэн энэ аймшигтай алан хядах ажиллагаа, Москва, Беслан, Каспийск, Буйнакск зэрэг оросын хотод зэвсэгт этгээдүүд алан хядах ажиллагаа үйлдэснийг буруушаасныг тэмдэглэв. Дипломатчийн хэлснээр терроризмын эсрэг тэмцэл нь шашны дайн бус хайр сэтгэл, тэсвэр тэвчээрт итгэдэг хүмүүс айдас хүйдэст автуулж байгаа хүмүүсийн эсрэг хийж буй тэмцэл юм. Орос улс өөрийн нутгаар америкийн цэргийн ачааг Афганистанд хүргэхээр болсон нь хоёр орны терроризмын эсрэг хийж буй тэмцлийн тодорхой баталгаа хэмээн Байерли нэрлэлээ.