Саяно-Шушены усан цахилгаан станцын үр дагаврыг даван туулахад Сибирь болон Казахстаны эрчим хүчний системийг нэгтгэх шаардлагатай байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Ийм арга хэмжээгээр Урал-Казахстан-Сибирийн чиглэлд эрчим хүчний сүлжээний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлнэ гэж тэр хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагаанд зориулсан Оренбургт болж байгаа форумын үеэр энэ тухай тэмдэглэв. Саяно-Шушены усан цахилгаан станцад саяхан гарсан ослын улмаас хохирсон Сибирийн цахилгаан эрчим хүчний салбарт туслахад бэлэн гэж уулзалтад оролцож байгаа Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хэллээ. Нүүрс нийлүүлэх төдийгүй Казахстанаас Орос улсад 500 орчим мегаватт цахилгаан эрчим хүч нийлүүлэх тухай ярьж байна. Саяно шушены цахилгаан станцын машины барилгад 8-р сарын 17-нд ус цутгаж осол гарсан юм. Энэ үеэр 73 хүн үрэгдэж, хоёр хүн сураггүй байна.