Эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны шинэ үзэл баримтлалыг боловсруулах, хуучин зөвлөлтийн орон зайд эдийн засгийг хөгжүүлэх инновацийн загварыг тогтоох нь Эдийн засгийн зөвлөлийн орнуудын хуралдааны гол сэдэв байна. Хуралд ТУХН-ийн орнууд оролцож байна. Эрчим хүчний хамтын ажиллагааны үзэл баримтлалаар үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглээний үр нөлөөг дээшлүүлэх, эрчим хүч, экологийн аюулгүй байдлын найдвартай байдлыг хангах зорилтыг шийдэнэ. ТУХН-ийн Гүйцэтгэх хорооны эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Андрей Кушнеренко “Оросын дуу хоолой” радиод энэ тухай мэдэгдэв. Тэр Москвагийн сайд нарын уулзалтын зарим дэлгэрэнгүйг хүргэлээ: Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө хангалттай шахуу байгаа. Хэрэв цэвэр эдийн зсгийн салбарыг авч үзвэл нэлээд том 9 асуудал бий. Эдгээрийн дунд ач холбогдлоороо эрчим хүчний үзэл баримтлал эхний байрт орж байна. Инновацийн салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэл хоёрдугаар байрт орж байна. Манай эдийн засаг хямарлаас гарч байгаа нь хөгжлийн инновацийн загварт шилжсэнтэй зайлшгүй холбоотой хэмээн төрийн тэргүүний удаа дараагийн мэдэгдлийг би иш татахгүй. Тиймээс бид бие биедээ юугаар тусалж болох, ямар загварыг тэргүүн зэргийн зорилтын хувьд сонгох тухай санал солилцож байна. Хятад, япон эсвэл европын туршлагад тулгуурлах ёстой юу? Гурав дахь багц асуудал нь хоёр дахьтай холбоотой: Зохиогчийн эрхийн салбарт мэдээлэл солилцох гэрээний төсөл юм. Ганц улс төдийгүй хөрш оронд зохиогчийн эрхийг сахин мөрдөхийг бид хүсч байна. Мэдээлэл чөлөөтэй солилцохын тулд мэдээллийн ерөнхий бааз байх ёстой. Санхүүгийн хямарлын эхний шинж тэмдэг үнэт цаасны зах зээлд илэрснийг бид мэдэнэ. Иймээс Зөвлөлийн гишүүдэд ТУХН-ийн орнуудад энэ зах зээлийн байдлын дэлгэрэнгүй тойм, цаашдын тогтвортой хөгжлийг хагахад ямар арга хэмжээ авах шаардлагатай талаарх саналыг танилцуулсан юм. ТУХН-ийн бүх орны төлөөлөгч тоймыг ихээхэн сонирхолоо. Мэтгэлцээний төгсгөлд боловсруулсан ТУХН-ийн орнуудын эдийн засгийг дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын сүүдрээс гаргах ерөнхий байр суурийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Питсбургт болох Их хорийн уулзалтад танилцуулна.