“КАМАЗ” оросын багийнхан “Торгоны зам” олон улсын автомашины уралдааны ээлжит шатны дүнгээр тэргүүлж байна. Бараг 700 км зам туулах ёстой уралдааны 6 дахь шатанд тамирчид Казахстаны зах хязгааргүй тал нутгаас гарч, Туркменистаны Каракумын цөлд орлоо. Оросын тамирчин Владимир Чагин бутарсан элсэнд дарагдсан тусгай талбайд хамгийн түрүүнд ирлээ. Түүний араас Фирдаус Кабиров болон Ильгизар Мардеев нар ирсэн байна. Уралдааны бүх шатны дүнгээр “КАМАЗ” багийн Кабиров нэгдүгээр байрт явж байна. Хөнгөн тэргийн төрөлд “Фольксваген” маркийн машин түрүүлжээ.Орос, Казахстан, Туркмений нутгаар 4 мянга гаруй км урт замд тамирчид уралдаж байна. Уралдаанд 25 орны тамирчид ачаа, хөнгөн тэргээр уралдаж байгаа юм. Тэд 9-р сарын 13-нд ням гаригт Ашхабад хотод барианд орно.