Олон улсын сансрын станцаас ирж байгаа “Дискавери” шаттл хөлгийн газардах хугацаа хоногоор хойшлогдлоо. Канавералын хошууны сансрын буудалд ширүүн бороо орж, хүчтэй салхилж байсан тул америкийн шаттл хөлөг пүрэв гаригт газардсангүй. Шаттлыг буулгах дараагийн цонх бямба гаригийн шөнө нээгдэнэ. “Дискавери” хөлөгт 7 хүн явж байна. Сансрын нисэгчид Олон улсын сансрын станцад ажиллахдаа задгай сансарт 3 удаа гарсан юм. Тэд хөргөх станцын хөнөгийг сольж, навигацын төхөөрөг суурилуулжээ. Шаттл хөлөг олон улсын сансрын станцад янз бүрийн ачаа хүргэсэн байна.