0Оросын хүн амыг энэ жилээс А/Н1N1 аюултай томуугийн эсрэг бөөнөөр вакцинжуулна. Улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай уламжлав. Түүний хэлснээр өнөөгийн байдлаар Орос улсад вирусын эсрэг дөрвөн вакциныг туршиж байна. Уфимын компанийн эм хамгийн ирээдүйтэй нь юм. Энэ вакцины эмнэлгийн өмнөх туршилт 9-р сарын 14-нд дуусч, үүний дараа сайн дурынханд туршина. Н1N1 томуугийн эсрэг вакциныг Санкт-Петербургийн томуугийн хүрээлэн, Москва орчмын Батлан хамгаалахын хүрээлэнд боловсруулж байна.