Хяхтын орон нутгийг судлах музей Сибирийн цэргийн тойргийн 37 дахь мото буудлагын бригад, мөн Хяхт хотын хилийн отрядтай хамтран “Халх голын баатаруудад бэлэг” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Буриадад оршин суугаа Халх голын тулалдаанд оролцсон хүмүүст бэлэг гардуулах төлөөлөгчид Хяхтаас гарлаа. Өнөөгийн байдлаар тус бүс нутагт Халх голын тулалдаанд оролцсон 20 ахмад дайчин оршин сууж байгаагаас 17 нь тус бүгд найрамдах улсын нийслэл Улаан-Үдэд байна. Үүний зэрэгцээ “Халх гол. Өнгөрсөн жилүүдийн агшин зуур” үзэсгэлэнд нэмэлт материал цуглуулж байна. Хяхтын орон нутгийг судлах музейн салбар Орос-Монголын найрамдалын музейд одооноос ийм сэдвээр тогтмол үзэсгэлэн гарна. Буриадын янз бүрийн музейгээс өгсөн эд зүйл, Халх гол орчмоос олдсон цэргийн шагнал, зэвсэг зэрэг цэргийн эд хэрэгслийг үзэсгэлэнд тавьсан байна. Халх голын сэдэвт нүүдлийн үзэсгэлэн 10-р сард Монгол улсад тэмдэглэх Буриадын өдрүүдээр зохион байгуулна.