Буриадын Хяхт хотод зөвлөлт-монголын цэргийн Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа эхэллээ. Сэргээн засварлах ажиллагаа явуулсны дараа тэнд Монголын нутаг дэвсгэрийн хэсгийг булаан эзлэхийг оролдсон японы цэргийн бүлэглэлийн эсрэг цус урсгасан тулалдаанд амь үрэгдсэн цэргийн хөшөөг нээсэн юм. Зөвлөлт-монголын цэргийг дүрсэлсэн 4 метр өндөр баримал, Халх голын тулааны үеийн их буу нь хоёр орны цэргүүдэд зориулсан Орос улсад байгаа цорын ганц хөшөө юм. Тэр тулалдааны үед Буриад хамгийн ойрын ар талын нутаг дэвсгэр байсан. Тэр үед тус бүгд найрамдах улсын 16 мянга гаруй оршин суугчийг дайчилж, цэргийн ажиллагаанд оролцуулсан юм. 1939 оны байлдааны ажиллагаанд оролцсон хүмүүсээс ердөө 20 хүн амьд сэрүүн байна.