Орос улс ардчилсан бусад орны дэмжлэггүй бие даан амьжиргааны түвшинг дээшлүүлж чадна гэж ерөнхийлөгч Д. Медведев үзэж байна. Газета.ру вэб хуудаст тавьсан нийтлэлд эдгээр улсад ч Орос улсын боломж хэрэгтэй гэж тэр нэмж хэлэв. “Бид манай эдийн засаг, соёлыг харилцан нэвтрүүлж, ойртуулахыг их сонирхож байна” гэж тэр тэмдэглэжээ. Заримдаа улс орнуудын хооронд зөрчил гарч байгааг Д.Медведев хүлээн зөвшөөрлөө. Нэгнийгээ гомдоож, омогдон, үл итгэх байдлаар хандалгүй энэ зөрчлийг шийдэх ёстой гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна. Д.Медведев Орос улсын хөгжлийг хойш татаж байгаа үндсэн асуудлыг нэрлэлээ. Энэ нь үр ашиггүй эдийн засаг, авилга, нийгмийн сул салбар, бэхжээгүй ардчилал, хүн ам зүйн сөрөг хандлага, Кавказийн тогтворгүй байдал зэрэг юм. Орос улс бэрхшээлийг үл харгалзан өөрийн түүхийн туршлагад тулгуурлан гадаадын загварыг харгалзан ардчилсан улс цогцлуулна гэж тэр амлав