ОПЕК хоногт 25 сая орчим баррель “хар алт” олборлохоор тогтоов. Венад болсон нефть экспортлогч орнуудын байгууллагын хуралдаанаар ийм шийдвэр гаргажээ. ОПЕК-ийн гишүүд зах зээл одоо тэнцвэржсэн, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгч ч тэр баррель нефтийн өнөөгийн үнэд сэтгэл хангалуун байгаа гэж үзэж байна. Ирэх жилээс нефтийн түүхий эдийн эрэлт сэргэнэ гэж ОПЕК таамаглаж байна. Дэлхийн хэрэглээ 2010 онд хоногт 300-500 мянган баррель болж нэмэгдэж болох юм. Эрэлт хангалттай их биш байгаа тул ОПЕК-т багтдаггүй орнууд нэмж нефть нийлүүлэх боломжтой гэж ОПЕК үзэж байна. Тэд ч нефть нийлүүлж байна. Тухайлбал Орос улс ОПЕК-ийн өнөөгийн шийдвэрээр экспортын өнөөгийн хэмжээг хадгалж, борлуулалтаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Оросын нефтийн компаниудын экспортолж байгаа түүхий эдийн хэмжээ 1-р сараас байнга нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. ОПЕК үүнд анхаарал хандуулаагүй. Орос улсын хоёрдугаар улиралд гадаадад борлуулсан нефтийн хэмжээ хоногт 7,4 сая баррель хүртэл өссөн нь Саудын Аравийнхаас 400 мянган баррелээр илүү байна. Зарим орон тэр дундаа Орос улс ОПЕК-ийн арга хэмжээг дэмжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа Катарын Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Абдалла бен Хамад аль-Атыйя Венад илэрхийлсэн юм. Дэлхийн зах зээлд түүхий эд нийлүүлэхийг хязгаарлахад Орос улс ОПЕК-ийг дэмжинэ хэмээн Засгийн газрын дэд сайд Игорь Сечины амласныг сануулав. Игорь Сечин нефтийн үнэ гурав дахин унасан 2008 оны 9-р сарын ОПЕК-ийн онц хуралдааны үеэр ийм санал тавьсныг сануулах хэрэгтэй. Тэр үед ОПЕК хариулаагүй юм. Тэгэхлээр Москвагийн байр суурийг ойлгох боломжтой. Тэгээд ч шинжээчдийн үзэж байгаагаар нефтийн олборлолтыг ийм хэмжээгээр өсгөж, бууруулахад үнэд онцгой нөлөөлөхгүй. Хямарлын үед эрэлт, нийлүүлэлт бус дамлах хүчин зүйл нефтийн үнийг олон талаар тодорхойлдог гэж шинжээч Наталья Шуляр ярьж байна. Мэдээж хэрэг ОПЕК, Орос улс нефтийн үнийг өндөр байлгах сонирхолтой байгаа. Эрэлт, нийлүүлэлтийн тулгуур хүчин зүйл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээ больсон нь ойлгомжтой. Энэ тохиолдолд ОПЕК-ийн хязгаарын шийдвэр богино хугацааны шинжтэй байх агаад нефтийн үнэд ноцтой нөлөөлөхгүй. ОПЕК-тай үйл ажиллагаагаа уялдуулалгүй нефтийн олборлолтоо нэмэгдүүлж байсан Норвег, Азербайжаныг урьд ОПЕК зэмлэж байсан. Одоо Орос улс зэмлэл хүртлээ. Орос улс ОПЕК-ийн шүүмжлэлийг хүлээнэ хэмээн Засгийн газрын дэд сайд үүнтэй холбогдуулан мэдэгдсэн юм. ОПЕК-т ажлын амжилт хүссэн юм. Үүнээс болж эвдэрлэцэх шаардлагагүй болохыг тэр ойлгууллаа.