Орос улсын эдийн засаг “ёроолдоо” хүрээд дээшлэх анхны шинж тэмдэг ажиглагдаж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Эдийн засгийн хөгжлийн яамны энэ мэдээлэлд тулгуурлан эдийн засгийн уналт дуусч, сэргэх шатанд шилжиж байгаа гэдэгт тэр найдаж байна.  ДНБ хоёрдугаар улиралд 7,5 хувь буюу нэлээд өссөн тухай төрийн тэргүүн уламжиллаа. Аж үйлдвэр, ачаа тээвэрлэлт, үндсэн капиталын хөрөнгө оруулалт зэрэгт нааштай хандлага илэрч байна. Дэлхийн эдийн засаг тогтворжсон, засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээ зэрэг нь байдал өөрчлөгдөхөд нөлөөлсөн. Хямарал дууссан хэмээн баярлахад эрт байна гэдэгт Д.Медведев итгэлтэй байна.  Энэ одоохондоо дээшлэх ерөнхий шинэ тэмдэг юм. Тогтвортой, нааштай хандлагын тухай одоохондоо ярих шаардлагагүй байна. Эдгээр шинж тэмдгүүд хүрээний хувьд бүгд хүсч байгаачлан тийм ч их биш юм. Тэгэхлээр хямарлын эсрэг бодлогыг бид одоохондоо үргэлжлүүлэх шаардлагагүй. Лондонд болсон “санхүүгийн их хорийн” саяхны уулзалтаар үндэсний хямарлын эсрэг хөтөлбөрийг тойрсон бүхэл бүтэн маргаан дэгдсэн юм. Сэргэх анхны шинж тэмдэг ажиглагдсан Герман, Франц зэрэг хэд хэдэн оронд хямарлын эсрэг хөтөлбөрөөс гарах стратегид шилжиж байна. Уулзалтын албан ёсны мэдэгдэлд тогтвортой сэргээх хүртэл “хорийн” улсаас эдийн засгийг дэмжих арга хэмжээ явуулах тухай тэмдэглэжээ. Энэ шатанд Орос улс эдийн засгийг бүрэн сэргэх хүртэл улсаас үргэлжлүүлэн дэмжинэ. Хямарлын дараа улс орныг ямар загвараар хөгжүүлэхийг өнөөдөр тодорхойлох шаардлагатай гэж Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Набиуллина үзэж байна. Хямарал оросын эдийн засгийн хоёр үндсэн сул газрыг илрүүлсэн: Гадаад зах зээлийн капитал, нефтийн экспортоос хамааралтай байдал юм. Хямарлын дараа улс орныг зөв хөгжүүлэх шинэ механизм шаардлагатай гэж сайд үзэж байна.  Дотоодын эрэлт, манай салбаруудын өрсөлдөх чадварыг илүү сайн дэмжих нь чухал. Одоо манай дотоод эрэлтийн ихэнх хэсгийг импортоор хангаж байна. Хүнсний бүтээгдэхүүний эрэлтийн гуравны нэг гаруй хувь, хөрөнгө оруулалтын барааны талаас илүү хувийг импортоор хангаж байна. Бидэнд өөрсдийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх нь нэн чухал байна. Оросын эдийн засгийн нааштай хандлагын тухай ерөнхийлөгчийн мэдэгдлийг баталж, дэлхийн зах зээл нефтийн үнийн өсөлтийн хандлагын тухай ярих боломж олгож байна. 2010 онд Орос улсын ДНБ-ий өсөлтийн тухай илүү итгэлтэй таамаг дэвшүүлэх боломж бүрдэж байна.