Хятадын төв телевиз орос хэлээр нэвтрүүлэг цацаж эхэллээ. Хятад болон дэлхийд болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг анх удаа эфирээр цацав. Эхний ээлжинд тус сувгаар цэнгээнт нэвтрүүлэг, баримтат кино зэрэг 14 нэвтрүүлэг үзэх боломжтой. ТУХН, Балтын тэнгисийн орнуудын оршин суугчид голдуу 300 сая хүн үзэгчдийн үндсэн хэсгийг бүрдүүлнэ. Бээжин, Москвагийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, БНХАУ-д Орос хэлний жилийг тэмдэглэж байгаатай холбогдуулан орос хэлээр нэвтрүүлэг цацаж байна. Энэ сувгаас гадна Хятадын телевиз хятад, англи, франц, испани, араб зэрэг 6 хэлээр нэвтрүүлэг цацаж байна.