Орос улс цөмийн аюулгүй байдлын салбарт хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг шалгах МАГАТЭ-ийн үнэлгээний бүлгийг Орос улс хүлээж авахад бэлэн байна. Байгалийн нөөц, экологийн дэд сайд Игорь Майданов энэ тухай мэдэгдэв. Тус агентлагийн нэр хүндтэй шинжээч, дээгүүр тушаалын төлөөлөгчид багтсан бүлэг 11-р сарын 15-нд ажлаа эхлэх юм. Шалгалтын төгсгөлд дүгнэлт хийнэ. Бүлгийн дүгнэлт оросын атомын цогцолборын өрсөлдөх чадварыг нэлээд дээшлүүлнэ гэж үзэж байна.