A/H1N1 томуугийн эсрэг оросын вакциныг өнөөдөр Санкт Петербургт туршиж эхэллээ. Эхний шатанд сайн дурынханд тун эм өгөөд, үүний дараа хэд хоног эмчийн хяналтанд байна. Дараа нь хорын ерөндөг тависнаар хүн тус бүрийн бие организмд хэрхэн нөлөөлж байгааг тогтоохын тулд сайн дурынханд үзлэг хийнэ. Дараа нь сайн дурынхан 3 долоо хоногийн турш вакцины сөрөг нөлөөг өөрсдөө ажиглана. Вакцины хөтөлбөрт судалгаа сар хагас үргэлжилнэ. Орос улсад өнөөгийн байдлаар A/H1N1томуугийн 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Дэлхийн хэмжээнд энэ өвчнөөр 270 мянга гаруй хүн өвдөснөөс 3500 хүн нас байрсан байна.