ОПЕК Венад болсон хуралдааны үеэр нефть олборлох хязгаарыг өөрчлөхгүй хэвээр үлдээхээр шийдлээ. Ийм шийдвэр гаргах төлөвтэй байсан гэж шинжээчид тэмдэглэж байна. ОПЕК хамгийн сүүлд өнгөрсөн оны 12-р сард нефть олборлолтын хязгаарыг бууруулсан юм. Тэр үед нефть олборлолтын албан ёсны түвшинг хамгийн дээд хэмжээгээр буюу өдөрт 4,2 сая баррелээр хорогдуулсан юм. Тэр үеэс хойш “хар алтны” үнэ бараг хоёр дахин нэмэгдэж, 70 гаруй долларын түвшинд тогтжээ. Иракаас бусад ОПЕК-ийн гишүүн 11 орон нефть олборлолтын хязгаарыг өдөрт 24,8 сая баррелээр тогтоосон байна.