13 настай Сашенька Андрионова оросын хуучны уламжлалаар дотуур байрны сурвалжит охин гэж нэрлэдэг ОХУ-ын Батлан хамгаалах яамны дотуур байрны хүмүүжигч юм. Сашенька энэ ер бусын сургуулийн бусад сурагчийн адил цэргийн гэр бүлийн үр сад юм. Түүний эцэг нь хошууч, эх нь харилцаа холбооны ангийн ахлагч цэрэг болно. Цэргийн үүргээ биелүүлж амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын охидыг бүх талаар хүмүүжүүлж, сургах дотуур байрыг өнгөрсөн жил байгуулсан юм. Сашенька Андрионовын бага нас эцэг эхийнх нь алба хааж байсан цэргийн алслагдсан гарнизонд өнгөрчээ. Тэр охин дүүтэй болсон тул амаржих амралтаа эдэлж байгаа эхийнхээ хамт Москва орчмын Можайскт эмээтэйгээ оршин сууж байна. Тиймээс хайртай эмээ нь хичээлийн шинэ жилийн ёслолд оролцохоор дотуур байранд иржээ. Өтөл суугаагүй эмэг эх нь усны дусал шиг адилхан ач охиноо хөтлөн 9-р сарын 1-нд хаа сайгүй ингэж явдаг байлаа. Өнөөдрийн сурвалжит охин маань хэдэн жилийн дараа ямар сонирхолтой сурвалжит бүсгүй болох нь тэднийг харахад шууд харагдана. Өөрийгөө Александра гэх энэ охин дотуур байрны бусад 320 хүмүүжигчээс бараг юугаар ч ялгагдахгүй. Нүд, үсний өнгөөр л ялгарна. Тэр хөх нүдтэй, шаргал үстэй охин юм. Охид бүгд үсээ сүлждэг. Тэд 5-10-р ангидаа дотуур байранд сурдаг. Бусдаар хүмүүжигч охид шилж авсан мэт хөөрхөн, онц сурлагтан, тамирчид байна. Тэдний дунд Москвагийн уугуул байхгүй бөгөөд алслагдсан бүс нутгаас голдуу янз бүрийн бүс нутгаас нийслэлд ирсэн охид байна. Дотуур байранд үнэгүй сурдаг. Гэхдээ тус сургуульд элсэхэд төвөгтэй. Онц сурлагатан байхаас гадна ярилцлага өгөх ёстой. Сашенька Андрианова өнгөрсөн жил авсан анхны элсэлтийн хүмүүжигч юм. Тэрээр одоо 8-р ангид сурч байгаа бөгөөд дотуур байр түүний хоёр дахь гэр болжээ. Би олон найз охидтой. Бид эгч дүүс шиг байдаг. Манай багш, сурган хүмүүжүүлэгчид бидэнд эцэг эхээс минь дутахгүй анхаарал халамж тавидаг. Бидэнд сайн боловсрол олгож байгаад надад сайхан санагддаг. Сашенька орчуулагч болохыг мөрөөддөг тул франц, англи хэл дорвитой судалж байна. Бусад хичээлд ч дуртай болохоор онц дүн авах нь гарцаагүй. Тэрээр чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, дискотект бүжиглэж, энэ хичээлийн жилээс дуулж сурах бодолтой байна. Бусад хүмүүжигч охидын адилаар Сашенька ийм сайхан сургуульд сурах хувь тохиосныг ойлгож байгаа. Тиймээс жинхэнээсээ боловсролтой бүсгүй болохыг чармайж, дотуур байрны сурвалжит охины дээд зэргийн статуст нийцэхийг хичээж байна. “Манайх үнэхээр гайхалтай дотуур байртай. Тэнд бүх юм бий” хэмээн Сашенька ярьж байна. Үнэхээр ч тийм юм. Энд оршин сууж, сурах бүх нөхцлийг хангажээ. Анги танхимыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, хувийн ноутбук, бүжиг, спорт танхим, телевиз, радиогийн студи зэрэг байна. Оросын нэрд гарсан загвар зохион бүтээгч Валентин Юдашкины хийсэн дүрэмт хувцас охидод их таалагджээ. Тэдний хэнд ч урьд ийм гоё хувцас байгаагүй. Хүмүүжигч охид хичээл, ёслолын гэх зэрэг өдөр тутмын хэд хэн дүрэмт хувцастай. 9-р сарын 1-ий Мэдлэгийн өдөр тэд өсгийтэй хар туфли, цагаан захтай хөх цэнхэр хилэн костюм өмсчээ. “Бид ямар аз жаргалтай байна” гээч хэмээн Сашенька Андрианова ярив. Тэр найз охидтойгоо цэргийн найрал хөгжмийн аялгуунд хичээлийн шинэ жилийн анхны хичээлд орохоор явлаа.