Буриадын бүгд найрамдах улсын нийслэл Улаан-Үд хотод 9-р сарын 17-нд зөвлөлт, монголын цэргийн Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан Сибирийн холбооны тойргийн “Их талын ялалтын туг” залуучуудын уран сайхны бүтээлийн наадам болно. Наадмын арга хэмжээнд уран сайхны хамт олон, урлагийн янз бүрийн төрөл, жанрыг төлөөлөх цэргийн анги нэгтгэлийн гоцлол дуучид, ахмад дайчид, эртэмтэд, нийгэм, төр засгийн зүгтгэлтнүүд оролцоно. Наадмын хөтөлбөрт “Халх гол 70 жилийн дараа” дугуй ширээний уулзалт, Намсраевын нэрэмжит Буриадын улсын драмын академийн театрт театрчилсан концерт, “Халх гол өчигдөр, өнөөдөр, маргааш он дараалсан бичиг” гэрэл зургийн үзэсгэлэн, Халх голын орчимд автомашины олон улсын анхны уралдаанд оролцогчдын уулзалт болно. Уран сайхны арга хэрэгслээр Халх голын үйл явдлын баатарлаг түүхийг сурталчилах, залуусыг тэр зарлаагүй дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн хүмүүжүүлэхэд тус наадам чиглэж байна.