Орос, Энэтхэгийн эрдэмтэд буддын шашны эртний гар бичмэлийг тайлна. Энэтхэгийн Сарнатх хотын Дээд төвд судлалын судалгааны төв хүрээлэн, Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Буриадын эрдэм шинжилгээний төвийн монгол судлал, буддизм, төвд судлалын хүрээлэн Улаан-Үд хотод хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Эрдэм шинжилгээний хоёр төв 4 жил хамтран ажиллаж байна. Буддын сургааль, эртний төвдийн соёлыг судлах асуудлаар судлаачид хамтран ажиллана. Буриадын эрдэм шинжилгээний төвд эртний дорнын 10 мянга гаруй боть, 100 мянган бие даасан эх байдаг. Энэ нь монгол, төвд хэл дээрх дэлхийн томоохон бичгийн дурсгалын цуглуулгын нэг хэмээн үздэг.