Дэлхийн зах зээлд “Битлз” хамтлагийн бүх цомог хэвлэгдэн гарна. Энэ 14 цомгоос бүрдсэн цуглуулга юм. Тухайлбал “Битлз” хамтлагийн студид бичсэн 12 цомог, мөн киноны хөгжим, цомог хэвлэгдэхээс өмнө түгсэн дуу бүхий 2 цомог багтжээ. Хамтлаг тараад 40 орчим жил болоход энэ томоохон үйл явдал юм хэмээн Британийн мэргэжилтнүүд үзэж байна. Лондоны “Эбби роуд студиос” нэрд гарсан студи 4 жилийн өмнө энэ төслийн ажлыг эхэлсэн юм. Ливерпулийн дөрвөл бараг бүх цомгоо энэ студид бичсэн байна. Хамтлагийн жинхэнэ хөгжмийг бий болгосон шинэ техникээр цомгийн цуглуулгыг бүтээжээ. Битлз хамтлаг 1963 оноос 600 сая хувь цомог борлуулсан байна. Энэ есөн сард худалдах шинэ цомгийн цуглуулга Их Британийн хамгийн нэрд гарсан 20 цомгийг тоонд багтах төлөвтэй байна.