Америкийн 7 хүний бүрэлдэхүүнтэй “Дискавери” шаттл хөлөг олон улсын сансрын станцад 7 хоног ажиллаж, салгагдаад, дэлхийг зорилоо. Олон улсын сансрын станцад хоёр сар орчим байсан сансрын нисэгч Тим Копра хөлөгт орсон байна. Түүний оронд олон улсын сансрын станцад сансрын нисэгч Николь Скотт ажиллана. Тэрээр дараагийн шаттл ирэх хүртэл тэнд байна. Сансрын нисэгчид олон улсын сансрын станцад байхдаа задгай сансарт гурван удаа гарсан юм. Тэд станцын гадаад гадаргууд суурилуулсан төхөөргийг шалгаж, шинэ тоног төхөөрөмжийг угсарсан юм.