ДЭМБ А/Н1N1 томуунаас сэргийлэх вакциныг юуны түрүүнд эмч нарт тарих хэрэгтэй гэж зөвлөж байна. Эрүүлийг хамгаалах системийг хамгаалах, өвчтөнд эмнэлгийн тусламжаар хангах шаардлагатай байгаа тул вакцинд хамруулах хүмүүсийн дарааллыг тогтоох санал тавьсан гэж ДЭМБ тайлбарлаж байна. Дэлхийн хэмжээнд шинэ вирусын эсрэг 30 орчим вакцин боловсруулна. Орос улсад энэ вакциныг бүтээсэн бөгөөд “пандефлю” хэмээн нэрлэжээ. ДЭМБ-ын уламжилснаар дэлхийд шинэ вирусээр 3500 хүн нас барж, 270 мянган хүн өвдсөн юм.