Оросын эдийн засагт нааштай дохио харагдаж байна гэж ерөнхий сайд В.Путин мягмар гаригт засгийн газрын зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Улс орны аж үйлдвэрлэл 6-р сараас сард 1 хувиар өсч, оросын экспортын бараа таваарын үнэ хангалттай өндөр түвшинд байна. Түүний дурдсан нааштай дохио одоохондоо эмзэг байна гэж В.Путин хэллээ. Тэгэхлээр 2010 оны төсөв түгшүүртэй байна. Эдийн засгийн тогтвортой байдал, хомсдлын зохих түвшинг хадгалах, зээлийн хэмжээг бууруулах зэргийг төсөв боловсруулахад мартаж болохгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв.