“КамАЗ-МАСТЕР” Оросын баг ачааны тэрэгний ангилалд “Дакар” цуврал уралдааны “Торгон зам” олон улсын уралдааны дөрөв дэх шатны дүнгээр тэргүүлж байна. Фирдаус Кабировын баг үүнд түрүүлсэн ч, нийт дүнгээр эхний мөрөнд урьдын адилаар Владимир Чагины удирдсан КамАЗ баг түрүүлж байна. Уралдааны энэ шатанд хамгийн урт зам туулна. Казахстаны тал нутаг, засмал замгүй 1000 км газар уралдана. Машины жолооч, зам заагч тамирчин нар тал газрыг туулж, барианд хүрэхийн тулд ямар нэг баримжаа авах зүйлийг хэдэн цаг хайсан байна. Мицубиши машинаар уралдаж явсан Андрей Бриюковын багийнхан уралдааны замын дундаас гарчээ. Тусгай талбайд жолооч, зам заагч тамирчин осолдож, бэртсэн тул эмнэлэгт хүргэсэн байна. Автомашины уралдаан Орос улсын Татарстаны нийслэлд 9-р сарын 5-нд эхэлсэн юм. Уралдаанд оролцогчид 9-р сарын 13-нд Туркмений нийслэл Ашхабадад барианд орно.