Өмнөд Солонгос Ангараг гаригт зохиомол нислэг үйлдэх оросын туршилтад оролцох хүмүүст 6 төрлийн хоол, унд бэлтгэж байна. Хоёр орны эрдэм шинжилгээний төвүүд Сөүл хотноо холбогдох гэрээнд гарын үсэг зурсан юм. Газар дээрх Ангараг гаригийн нисэгчдэд хэрэглэхэд бэлэн солонгосын үндэсний хоол, шанцын буцалгасан чихэрлэг дарс, ялмын модны хоёр төрлийн ундаа бүтээжээ. Зарим хүнсийг Солонгосын сансрын нисэгч Ли Со Ён олон улсын сансрын станцад тойрог замд ажиллахдаа амсжээ. Тэр үед Өмнөд Солонгос улс түргэн болдог гурилтай шөл, ногоо болон үр тарианы талх зэрэг сансрын хүнс бэлтгэх олон улсын гэрчилгээ авсан юм. “Ангараг-500” 520 хоног үргэлжлэх туршилт 2010 оны 3-р сард эхлэх юм. Туршилтын төгсгөлд эрдэмтэд энэ бүтээгдэхүүн ирээдүйн сансрын нисэгчдийн дархлаад хэрхэн нөлөөлж байгаа, сансарт урт хугацаанд нисэхэд эдгээрийн үр шимийг үнэлнэ.