ОПЕК-ийн хороо нефтийн олборлолтын хэмжээг өмнөх түвшинд хадгалахыг сайд нарт зөвлөж байна. Кувейтын нефтийн сайд шейх Ахмед аль-Абдалла ас-Сабах өнөөдөр Венад болох ээлжит хуралдааны өмнө мэдэгдэв. Гишүүн орнууд олборлолтын хязгаарыг чанд сахин мөрдөх шаардлагатай байгааг тэр тэмдэглэллээ. ОПЕК-ийн орнууд түүхий эдийн үнийг дэмжихийн тулд өнгөрсөн жил олборлолтыг хамгийн их хэмжээгээр хорогдуулсан юм. Дэлхийн биржүүдэд нефтийн үнэ 12-р сарын доод хэмжээнээс бараг хоёр дахин нэмэгдэж, баррель нефтийн үнэ 70 орчим долларт хүрчээ. ОПЕК-ийн ерөнхийлөгч Хосе Мария Ботельо де Васконселос өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, цаашид нефть олборлолтыг хорогдуулах нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд саад болох тул хязгаарыг хадгалахаар амласан юм. Одоо хоногт 25 сая орчим баррель нефть олборлох хязгаар тогтоосон ч, бодит олборлолт 26 саяаас давж байна.