ОХУ-ын цэргийн оролцоотой Монгол улсын нутаг дэвсгэрт болж байгаа “Дархан-2” цэргийн сургалт дуусах шатандаа ороод байна. “Сургалтын зорилтыг бүрэн биелүүлсэн. Одоо сургалтын үр дүнг гаргаж байна” гэж Сибирийн цэргийн тойргийн мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас уламжлав. “Дархан-2” сургалтад Орос улсаас 200, Монгол улсаас 400 гаруй цэргийн албан хаагч оролцсон гэж хоёр талын командлалын төлөөлөгчид тэмдэглэв. ОХУ-ын Зэвсэгт хүчнийг төлөөлж байгаа 2009 оны 7-р сарын 1-нд байгуулагдсан Сибирийн цэргийн тойргийн засвар-сэргээн засварлах 78 дахь батальон Оросын зэвсэгт хүчин шинэ төрхтэй болох төлөвлөгөөнд нийцэж байна. Энэ батальон хоногт 40 нэгж зэвсэг засах чадалтай юм. Сургалтыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны олон улсын цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу явуулж байгаа бөгөөд 9-р сарын 15-нд дуусана.