Орос улс эдийн засгийнхаа өсөлтийг сэргээх нэлээд их боломжтой байна. Үүнд экспорт нааштай нөлөөлнө гэж Германы “Дека” банкны тэргүүлэх эдийн засагч Ульрих Катер үзэж байна. Харин Германи бусдаас хямралаас түргэн гарч, бүх европын эдийн засгийн хөгжлийн нэг ёсны зүтгүүр болж мэднэ. Орос улс энэ зүтгүүр гэгчид түлш нийлүүлэгч болсон гэж Катер Германы “Ди Велтэд” өгсөн ярилцлагдаа тэмдэглэжээ. Гэвч экспортыг баримжаалах нь сайн муу талтай. Улс орон дэлхийн тухайн байдлаас ихээхэн шалтгаалах явдал энэ удаагийн хямралд хучтэй цохилт болсон шалтгаан юм. Иймээс Катер ба “Дека” банкны шинжээчдийн боловсруулсан үнэлгээгээр Орос улс хямралт нөхцөлд ДНБ нь огцом унасан гурван улсын нэг боллоо. Зөвхөн Туркийн ДНБ Оросынхоос илүү түргэн унасан гэж германы эдийн засагчид үзэж байна. Германы шинжээчдийн илтгэл оросын мэргэжилтнүүдийн дотор өргөн санал шүүмжлэл үүсгэв. Тухайлбал “Дека” банкны боловсруулсан үнэлгээ бодит байдлыг тусган харуулж байна гэж Оросын ШУА-ийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн ажилтан Юрий Шишов үзэж байна. Орос улс санхүүгийн нөөцдөө хэт найдаж эдийн засгийнхаа хөгжлийн чиглэлийг олшруулах талаар арга хэмжээ цагт нь авсангүй. Хямарал гарсан үед бид санхүүгийн нөөцөө хэрэглэхээс өөр аргагүй болсон гэж Юрий Шишов хэллээ. АНУ, Канадын хүрээлэнгийн Виктор Супян Оросын ДНБ-ний талаарх Германы шинжээчдийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Оросын байдлыг чухам ямар орныхтой харьцуулахаас олон зүйл шалтгаалж байна гэж тэрээр хэлээд, Дэлхийн хөгжингүй хэдэн улсыг бодоход Оросын ДНБ нэлээд их унасан байна. Хямралын зохисгүй нөлөөнд автсан орнуудыг авч үзвэл эдийн засаг нь манайхаас илүү унасан нь ч бий. Дорнод Европ, Балтын ба бусад хэдэн бүс нутгийн орнууд тэдгээрийн дотор байна гэв. Германы мэргэжилтнүүд ямар улс орнуудын эдийн засаг хэр унасныг дүгнэж байх хооронд Оросын эрх баригчид улс орныхоо эдийн засаг ахин өрнүүн хөгжиж эхэлсэн гэж ярьцгааж байна. Эдийн засгийн уналт туйлдаа хүрээд энэ оны 2 дахь хагаст 4,5 хувь болно гэж Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Эльвира Набиуллина саяхан мэдэгдлээ. Хямралт байдлаас гарч байна гэж оросын засгийн газрын гишүүдээс энэ талаар хамгийн өөдрөг бус үзэл баримталж буй сангийн сайд Алексей Кудрин хэллээ. Шинжээчид Оросын засгийн газрын хямралын эсрэг хөтөлбөр зөв эсэх асуудлаар маргасаар байсан ч, Орос хямарлыг давсаныг тэмдэглэж болно. Нефтийн үнэ өндөр байсан нөхцөлд хуримталсан хөрөнгө үүнд тус дөхөм үзүүлсэн. Манай эдийн засаг 1990-ээд оны хямарлаас хойш сэргэж байсан шүү. Хөрөнгө нөөцлөөгүй байсан бол хямарал эмх замбараагүй байдал үүсгэж мэдэх байв. Эрх баригчид сүүлийн үеийн «донсолгооноос» сургамж авч , эдийн засгийнхаа хөгжлийн чиглэлийг өргөжүүлэх нь зайлшгүй чухлыг ойлгож байна. Одоогоор Орос улс урьдын адил эрчим хүчний түүхий эдэд тулгуурлаж урагш ахиж байна. Одоо ийн түүхий эдийн үнэ нэмэгдэж байна.