Оросын хөл бөмбөгийн шигшээ баг Сочи хотод шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй боллоо. Өвлийн олимпийн наадам 2014 онд болох Хар тэнгисийн энэ хотод Нидерландад захиалгаар хийсэн тусгай хаалт бүхий орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн босгожээ. Жинхэнээс дутахгүй хиймэл зүлэг тавьсан байна. Концертын тайзыг түр зассан ч, хиймэл зүлэг гэмтэхгүй гэнэ. Цэнгэлдэх хүрээлэнд удахгүй гэмтсэн тамирчдыг сэргээн анагаах төв байгуулна.