Чеченийн бүгд найрамдах улс нутаг нэгтнүүд нь бөөнөөр оршин суугаа европын зургаан оронд төлөөлөгчийн газраа нээнэ. Ерөнхийлөгч Рамзан Кадыров энэ асуудлаар Орос улсын Гадаад хэргийн яаманд хандаж, Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос зөвшөөрөл авсан гэж Чечений гадаад харилцааны сайд Шамсаил Саралиев уламжлав. Герман, Австри, Бельги, Франц, Дани, Польш зэрэг улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Эдгээр төлөөлөгчийн газар нутаг буцахаар шийдсэн хүмүүст тусална. Европт оршин амьдрах хүсэлтэй хүмүүст ажилд орох, их дээд сургуульд элсэх, эрхийг нь хамгаалахад мөн туслах юм.