Атлантын далайд өнгөрсөн 8-р сард дээрэмчдийн гарт орсон, оросын багийн бүрэлдэхүүний явсан “Арктик Си” ачааны хөлөг онгоц С-300 зенитийн пуужингийн систем авч явсан тухай таамаглал огт худал хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэллээ. Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр оросын төр засаг ойрын үед ачааны хөлөгт мөрдөн шалгалт явуулах тухай мэдэгдэв. Хөлөг онгоц Мальтын далбаатай явж байсан юм. Мальтын төлөөлөгчдийг мөрдөн шалгалтад оролцхыг урьжээ. Хөлгийг эзэлсэн хэргийг дээд зэргийн нээлттэй мөрдөн шалгана гэж Сергей Лавров хэллээ. Орос улсын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хороо Орос, Мальта, Швед, Финлянд, Эстони, Латвийн оролцоотой мөрдөн шалгах нэгдсэн бүлэг хэргийг шалгана. Оросын иргэн 15 хүний бүрэлдэхүүнтэй “Арктик Си” ачааны хөлөг Финляндаас Алжирийн чиглэлд хөдөлж 7-р сарын төгсгөлд учир битүүлэг алга болсныг 8-р сарын 16-нд Кабо-Вердээс холгүй илрүүлсэн юм. Мөрдөн шалгалтын явцад хөлөг онгоцыг Эстони, Латви, Оросын иргэдээс бүрдсэн найман дээрэмчин эзэлсэн байна. Хөлөг онгоц эсэргүүцэгч оросын цэрэг-тэнгисийн хүчний хөлөг багийн гишүүдийг сулласан юм.