Орос улс нефтийн экспортоор дэлхийд тэргүүлж байна. Бизнесийн мэдээний Блумберг агентлагийн мэдээлснээр Орос улс урьд энэ үзүүлэлтээр тэргүүлж байсан Саудын Аравийг гүйцэж түрүүлжээ. Албан ёсны статистик мэдээгээр Орос улсаас дэлхийн зах зээлд хоногт нийлүүлж байгаа нефть, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах хэмжээ 7,4 сая баррельд хүрчээ. Саудын Арави хоногт 7 сая баррель нүүрс ус төрөгчийн түүхий эд худалдаж байна.