Японы анхны сансрын нисэгчгүй ачааны хөлгийг 9-р сарын 10-нд олон улсын сансрын станцад хөөргөхөөр төлөвлөж байна. Манай тоймч Александр Редченкогийн тайлбарыг сонсоно уу, Японы өмнөд хэсгийн Танегашима сансрын буудлаас хөлгийг хөөргөхөөр төлөвлөсөн байна. Өнөөгийн байдлаар олон улсын сансрын станцад Орос, АНУ, Европын Холбооны ачааг тогтмол хүргэж байна. Оросын “Прогресс” хөлөг хамгийн олон, америкийн шаттл хөлөг цөөхөн удаа станцад очдог байна. Одоо үүнд Япон улс нэгдлээ. Манай улс Японд сансарт хүрэх замыг зааж өгсөн гэвэл хэтрэхгүй. Сэтгүүлч Тоёхиро Акияма 1990 онд япончуудаас анх удаа зөвлөлтийн “Мир” сансрын станцад очсон юм. Японы сансрын нисэгчдийн отряд 8 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс гурван хүн Москва орчмын Оддын хотхонд бэлтгэл хийж, оросын сансрын техникийг хөөргөхөд нэг бус удаа оролцсон юм. Эмийн үйлдвэрлэлд онцгой цэвэр талст ургуулах нь судалгааны ирээдүйтэй чиглэлийн нэг хэмээн Япон улс үзэж, тойрог замд энэ мэт туршилт явуулсан сансрын бусад гүрнээс технологи худалдан авч байна. Олон улсын сансрын станцын өнөөгийн багийн ахлагч Геннадий Падалка өчигдөр хөлгийн ургамлын хүлэмжид японы “Мизуна” салатны байцааны үрийг суулгасан тухай Оросын шинжлэх ухаан академийн анагаах ухаан биологийн асуудал эрхэлсэн Москвагийн хүрээлэнд энэ тухай уламжлав. Тойрог зам дахь “ногооны талбай” нь сансрын нисэгчид урт хугацаанд нисэхэд дутагддаг шинэ ногоо авах эх сурвалж төдийгүй сэтгэл зүйн ачаалал багасдаг байна. Удаан хугацаагаар нисэхэд хүлэмжинд ургаж байгаа ургамал, цэцгийг хэдэн цагаар бахдан хардаг байсан тухай олон сансрын нисэгч ярьж байсан. Оросын пуужин тээгч “Протон”, Ази-Номхон далайн бүс нутаг дахь сансрын холбооны теле харилцаа холбооны томоохон оператор японы “ЖейСат” компани цагтаа тойрог замд хиймэл дагуулаа гаргаж байсан. Вьетнамын иргэн Фам Туан азийн анхны сансрын нисэгч болсон юм. Тэрээр 1980 онд “Салют” тойрог замын цогцолборт долоо хоног ажилласан. Зөвлөлтийн хожмоо оросын сансрын цогцолбор болон станцад Монгол, Энэтхэг, Сири, Афганистаны сансрын нисэгчид мөн ижил зорилгоор ажилласан юм. Хоёр жилийн өмнө Малайзийн сансрын нисэгч Гагарины төвд бэлтгэл хийсний дараа Олон улсын сансрын станцын бүрэлдэхүүнд жуулчны хувиар бус багийн бүрэн эрхт гишүүний хувьд багтжээ. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй сансрын нисэгч Ли Со Ен өнгөрсөн жил Орос улсад бэлтгэл хийсний дараа “Союз” хөлгөөр олон улсын сансрын станцад очсон юм. Орос, Хятад улс сансрын салбар дахь хамтын ажиллагаа хагас зуу гаруй жилийн түүхтэй билээ. ЗХУ 1957 онд Хятад улсад Р-2 хоёр цуврал пуужин өгснөөр энэ түүх эхэлдэг. Сүүлийн 5 жилд сансрыг энхийн зорилгоор эзэмшихэд хамтран ажиллах хоёр талын 70 гэрээнд гарын үсэг зурсан юм. Хятадуудтай шууд ажиллаж байсан оросын сансрын нисэгч Юрий Малеченко энэ тухай ийнхүү ярьж байна.  Хятадын хувьд сансрын хөтөлбөр нь юуны түрүүнд улс орны эдийн засгийг шинэчлэх хэрэгсэл, 21 зуунд Хятадын эдийн засагт эрс дэвшил хийх технологи боловсруулах явдал юм. Хүн сансрын орон зайг эзэмших талбарт ер бусын технологитай Орос улстай хамтран ажиллах нь чухал үүрэг гүйцэтгэнэ. “Оросын дуу хоолой” радиогийн бэлтгэсэн материалыг хүргэлээ.