НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы өмнө БНАСАУ-ын цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээний үйл явц  “үхшсэн нойрноос” сэрлээ. Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн захирал Александр Воронцов Орос улсын тусгай төлөөлөгч Григорий Логвинова мягмар гаригт Сөүл болон Бээжинг зорьж байгаатай холбогдуулан энэ тухай мэдэгдэв. Оросын дипломатч БНАСАУ-ыг АНУ, Хятад, Орос, Өмнөд Солонгос, Япон улстай яриа хэлэлцээний ширээнд суулгах хөшүүргийг үргэлжлүүлэн хайхыг зорьж байна. АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорт мөн ижил зорилгоор урьд Бээжин, Токио, Сөүлд очсон юм. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцэхийн өмнө урьд Пхеньянд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Хятадын гол яриа хэлэлцээ хийгч У Давэй “зургаагийн” хүрээнд “ганзагын дипломат харилцаанд” багтсан юм. Пхеньяныг дипломат үйл явцад татан оролцуулах, зургаан талын яриа хэлэлцээг сэргээх зорилгоор дипломат идэвх ихсэж байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Пхеньянд айлчилсны дараа, тэрээр БНАСУ-ын удирдагч Ким Чен Иртай уулзаж, цаг гаруй ярилцсанаар байдал бага зэрэг өөрчлөгджээ. Бага зэрэг гэдэг нь дэндүү дипломат байж болох юм. Миний бодлоор байдал дорвитой өөрчлөгдсөн. Ялангуяа Солонгос хоорондын харилцаанд их өөрчлөлт гарсан. Бие биенээ буруутгаж, байдал хурцдаж, хэсэг завсарласны дараа хоёр Солонгосын харилцаа эхэлсэн юм. Бүхэлдээ байдал зөрчилтэй байгаа ч, зургаан талын яриа хэлэлцээний хүрээнд хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээг сэргээхэд нөлөөлөх нааштай мөч бэлхнээ ихсэж байна. Пхеньян өнөөдөр “зургаагийн” хүрээнд яриа хэлэлцээ хийхээс татгалзахгүй байна. Тус улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн чуулганы өмнөхөн олон улсын хамтын нийгэмлэгийг үл ойшоож, уран баяжуулах туршилтаа идэвхжүүлэх, зэвсгийн плутонийн хөтөлбөрөө хөгжүүлэхээ зарлав. Энэ тохиолдолд байдал хурцдаж байна хэмээн ярих нь зохисгүй гэж Александр Воронцов ярилаа. Энэ нь БНАСАУ яриа хэлэлцээнд байр сууриа бэхжүүлэх, яриа хэлэлцээнд бэлтгэх алхам юм. Энэ асуудлыг БНАСАУ-ын элчин сайдтай хэлэлцэх боломж надад байсан. Тэрээр энэ асуултанд хариулахдаа олон орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл БНАСАУ-ын олон улсын хамтын нийгэмлэгт илгээж байгаа тэр илгээлтийн утга санааг ойлгохгүй эсвэл ойлгохыг хүсэхгүй байна. Пхеньян уран баяжуулах туршилтаа дуусгасан нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж, олон улсын анхаарлын төвд орсон. БНАСАУ энэ захидлаар Пхеньян яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэх санааг олон улсын хамтын нийгэмлэгт илгээж байна. Яриа хэлэлцээ хийхийг сонирхож, бэлэн байна. Би ноён элчин сайдын үгийг дөхүүлэн дамжууллаа. Ямар нөхцлөөр энэ яриа хэлэлцээг явуулах нь асуудлыг гол юм. Хэрэв дарамт шахалт үзүүлэх, захиран тушаах хэлбэрээр явуулбал яриа хэлэлцээ үр нөлөөтэй болохгүй. Цаашид уур амьсгалыг улам мухардалд оруулна. БНАСАУ үр нөлөөтэй яриа хэлэлцээ хийх сонирхолтой байна. Александр Воронцовын жич ярилцлагыг бүрэн эхээр “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудаст тавьсан юм.