Оросын хүн амыг А/Н1N1 томуугийн эсрэг 12-р сард вакцинжуулна. Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Геннадий Онищенко энэ тухай мэдэгдэв. Вакциныг эмнэлэгт туршиж байна. Нэг хүнд нэг эсвэл хоёр тарилга хийх шаардлагатай эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Шинэ вирусын эсрэг вакциныг ирэх сараас үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын комисс 40 сая доз вакцин үйлдвэрлэх шийдвэр гаргажээ. Орос улсад үйлчилж байгаа дүрмээр өвчний дэгдэлтийн эхний жил хүн амын 40 орчим хувийг вакцинжуулах ёстой юм.