Олон улсын сансрын станцын 21 дэх экспидицийн багийнхан нислэгийн өмнөх бэлтгэлээ эхэллээ. Оросын сансрын нисэгч Максим Сураев болон НАСА-ийн сансрын нисэгч Жеффри Уильямс, тэдний орлон нисэгчид олон улсын сансрын станцын оросын хэсгийн макет, 9-р сарын 30-нд хөөрөх ёстой “Союз” хөлөг дээр цогц бэлтгэл хийнэ. Сансрын долоо дахь жуулчин, Канадын иргэн Ги Лалиберте нислэгт бэлтгэж байна. Тэрээр тойрог замд 12 хоног байж, 10-р сарын 11-нд МКС-19 багийнхан, оросын сансрын нисэгч Геннадий Падалка, НАСА-ийн сансрын нисэгч Майкл Баррат нартай дэлхийд ирнэ.