Орос улсын Алс Дорнодод эдийн засгийн өсөлтийг түрүүлсэн бүс байгуулж байна. Дэлхийн хямарлын нөхцөлд бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн Хабаровск хотод болж байгаа олон улсын форумын үеэр энэ тухай мэдэгдэв. Тухайлбайл Якутад байгалийн хий, нүүрс, төмөр болон ураны хүдрийг дахин гүнзгий боловсруулах аж үйлдвэрийн томоохон дүүрэг байгуулахаар төлөвлөж байна. Өвөрбайгальд уулын металлургийн цогцолбор, мод боловсруулах, барилгын компани бүхий аж үйлдвэрийн бүс байгуулахаар төлөвлөж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев форумд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ, Алс Дорнодод инновацийн үйлдвэрлэл явуулахад таатай нөхцөл бүрдүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.